Б.БААСАНЦОГТ, Д.ЭНХЦЭЦЭГ, Б.МӨНХБАЯР, “УЛААНБААТАР ИМПЕКС” ХХК НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ


 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баасанцогт,  шүүгдэгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

                                 Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn