АВСТРИ, ЭСТОНИ, ИТАЛИ УЛСЫН ЭКСПЕРТҮҮД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав   болон Итали Улсын шүүгч асан, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕР  ШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч хатагтай Мария Жулиана Сивинини, Австри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ноён Гернот Пош, Эстони Улсын Хууль зүйн яамны зөвлөх, Цаасгүй шүүх төслийн менежер хатагтай Маргит Лаури тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа”,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж “CIVIL-2014” иргэний хэргийн хөдөлгөөн, бүртгэл, мэдээллийн системийг танилцуулав


 

 

                           НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn