МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүдийн төлөөллийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.



Уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МӨХ-ны МХХ-ны дарга Д.Наранцэцэг, МӨХ-ны НӨЗ-ийн дарга Т.Ихтамир, МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзориг болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар нар оролцсон юм.


Уулзалтын төгсгөлд Ерөнхий шүүгч Б.Зориг Монголын Өмгөөлөгчдийн холбооны зүгээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч,  цаашид иргэдийн эрх зүйн туслалцаа авах эрх зөрчигдөж байгаа асуудлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

                      НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn