“АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс албан хаагчдад чиглэсэн төлөвлөгөөт сургалтууд зохион байгуулж байгаа билээ.


            2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Шүүхийн салбар хариуцсан комиссар Ц.Сэлэнгэ “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулаа.


            Сургалтын үеэр албан хаагчид сонирхолтой кейс дээр багаар ажиллаж Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг хууль, баримт бичгүүдийн талаарх хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ. 

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

ТАМГЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn