-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн биеийн тамир, спортын газраас жил болгон зохион байгуулдаг “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын V наадам”-д оролцох багийг шалгаруулах зорилгоор спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Шүүгч ажилтнуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, багаар ажиллах, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх, нөхөрсөг байдлыг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээний “Волейболын тэмцээн” 2023 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 10 шүүхийн 20 баг 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс:
Эмэгтэй волейболын төрөлд:
1-р байр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх,
2-р байр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,
3-р байр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг,
Эрэгтэй волейболын төрөлд:
1-р байр: Улсын дээд шүүх,
2-р байр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх,
3-р байр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн баг тус тус шалгарлаа.
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn