Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирол барагдуулсан байхыг шаардана

Шийдвэрийн дугаар: 2023 оны 3 сарын 15-ны өдөр №296

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,

2023.5.23 шийдвэр-хураангуй: №11

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

30 орчим насны нэгэн залуу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны шилжих шөнө ойролцоо насны залуутай маргалдан толгой руу нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн түүнийг цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд нь гар утсыг булаан авч, ширээ рүү шидэж хагалан эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ. 

Түүний дээрх үйлдлийг цагдаа шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ. 

Шүүгдэгч нь “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаснаар хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзжээ.  

Тодруулбал, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хэдий ч бусдад учруулсан хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдалд биелэгдэх боломжгүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

         Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn