ХОРИХ 407 ДУГААР АНГИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойд зориулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай ангид хорих ял эдэлж байгаа эмэгтэй хоригдлуудад иргэний болон эрүүгийн эрх зүйн тулгамдсан асуудлын талаар болон тус шүүхийн үйл ажиллагааг таниулах зорилгоор сургалт зохион байгууллаа. 

            Тухайлбал: Иргэний хэргийн шүүхийн “Иргэн-2014” нэгдсэн систем болон Эрүүгийн хэргийн шүүхийн “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулж, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах талаар болон эрүүгийн хэргийн шүүх, прокурорт гомдол, хүсэлт, өргөдөл гаргах замаар өөрт тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар нээлттэй хорих байранд ял эдэлж байгаа 43, нярайн байранд 2, хаалттай хорих байранд 6 эмэгтэй хоригдолтой ганцаарчилсан уулзалт хийлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын "Нээлттэй шүүх" өдөрлөг зохион байгуулах тухай 2023.05.25-ны өдрийн А/45 дугаартай тушаал  2 дугаар хавсралтаар баталсан асуумжийг бөглүүлж, брошюр тарааж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой тарааж өгөх материалуудыг хүргүүлсэн. 


НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН

ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn