ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НЬ ШҮҮГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЛЭЭ

“Хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь” шүүгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар боловсруулан Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хүлээлгэн өглөө.
 Энэхүү сургалтын хөтөлбөр, гарын авлага нь Шүүгчдийн Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, Шүүгчдэд хүний эрхийг хангасан, асуудалд жендерийн мэдрэмжтэй, хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй арга барилаар энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх мэдлэг, дадлага суулгах зорилготой юм.
Уг сургалтын хөтөлбөр, гарын авлагыг хэвлүүлэхэд Монгол Хуульчдын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлсэн  бөгөөд удахгүй нийт шүүхүүдэд тараах юм.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn