Д.КЁКҮШЮЗАНБАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТУХАЙ

Шийдвэрийн дугаар: 2023 оны 7 сарын 27-ны өдрийн №769

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй

2023.7.27 шийдвэр-тойм: №14

 

 Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолтой Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ. 

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.КёкүшюзанбатбаярТ.Баясгалан нарт, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Цэрэндорж, Н.Болормаа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.


               Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг 

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn