Давж заалдах гомдол гаргах загвар /гэмт хэрэгт холбогдогчийн зүгээс/

                                                                                                        Давж заалдах гомдол гаргах загвар

                                                                                                                /гэмт хэрэгт холбогдогчийн зүгээс/

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН  

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД 

ГОМДОЛ ГАРГАХ НЬ


 

            … он… сар…өдөр                                                                                                                             Улаанбаатар хот   

 

Давж заалдах гомдол гаргагч: 

……….. дүүргийн ….. хороо, … гудамж /байр/, … тоотод оршин суух, ....…………. овогт  ….……………. овогтой Батаа.  Утасны дугаар хххххххх.

 

Давж заалдах гомдлын товч утга: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар  сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.  

Миний бие Д.Батаа нь 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Хадад илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж албадан хөдөлмөрлүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба энэ асуудлыг шүүхээс шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолоор  намайг дээрх хэрэгт гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн үед хохирогч Г.Хадаа нь тухайн ажлыг надад хийж гүйцэтгэж өгөхийг өөрөө хүлээн  зөвшөөрч уг ажлыг хийсэн гэдгийг нэр бүхий гэрчүүд мэдэж байгаа ба тэдгээр гэрчүүдийг шүүхээс шүүх хуралдаанд дуудсан боловч зарим хүн нь шүүхэд ирж мэдүүлэг өгөөгүй болно. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг цагаатгаж өгнө үү. 

/Шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн эсэх талаар бичих боломжтой/

 

                            Гомдол гаргасан: ……………………….. /Д.Батаа/

                                                                   /гарын үсэг/

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn