Давж заалдах гомдол гаргах загвар /хохирогчийн зүгээс/

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН  

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД 

ГОМДОЛ ГАРГАХ НЬ

 

… он… сар…өдөр                                                                                                                        Улаанбаатар хот   

 

Давж заалдах гомдол гаргагч: 

……….. дүүргийн ….. хороо, …гудамж /байр/, … тоотод оршин суух, ....…………. овогт ….……………. овогтой Дорж.  Утасны дугаар хххххххх.

 

Давж заалдах гомдлын товч утга: Б.Батаад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дүгээр  сарын 10-ны өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.  

Энэ  хэрэгт миний бие А.Дорж нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас надад учирсан нийт хохирол 3.000.000 төгрөгийг холбогдогч Б.Батаагаас  гаргуулахаар нэхэмжилж өөрт байсан холбогдох баримтуудыг гаргаж  өгсөн боловч шүүхийн шийтгэх тогтоолоор холбогдогч Б.Батаагаас хохирол төлбөрт 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч надад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнээс гадна холбогдогч Б.Батаагийн ар гэрийнхэний гуйлтаар “гомдолгүй” гэсэн бичиг хийж өгсөн боловч миний эмчилгээний зардлын мөнгийг өгөхгүй өдийг хүрч байна.  Иймээс дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж хохирогч намайг хохиролгүй болгож өгнө үү. 

/Шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн эсэх талаар бичих боломжтой/

 

                            Гомдол гаргасан: ……………………….. /А.Дорж/

                                                                   /гарын үсэг/

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn