Давж заалдах гомдол гаргах загвар /Зөрчлийн хэрэгт холбогдогчийн зүгээс/

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН  

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД 

ГОМДОЛ ГАРГАХ НЬ

 

… он… сар…өдөр                                                                                                                      Улаанбаатар хот   

 

Давж заалдах гомдол гаргагч: 

……….. дүүргийн ….. хороо, …гудамж /байр/, … тоотод оршин суух, ....…………. овогт ….……………. овогтой Баяраа.  Утасны дугаар хххххххх.

 

Давж заалдах гомдлын товч утга: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар  сарын 20-ны өдрийн 110 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.  

Миний бие Д.Баяраа нь 2021 оны 4 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хажууд байрлах “Энхжин” цайны газар дотор иргэн Х.Хулантай маргалдаж, улмаар хэрүүл маргаан үүсгэж, уг цайны газарт үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр шүүхээс намайг 100.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Тухайн үед хохирогч  гэгдэх Х.Хулан нь намайг уг цайны газар орж үйлчлүүлэх гэж байхад элдвээр хэлж доромжилсон юм. Гэтэл зөвхөн намайг зөрчил гаргасан хэмээн үзэж торгох шийтгэл оногдуулсан. Иймд дээрх шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү. 

/Шүүхийн шийтгэврийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн эсэх талаар бичих боломжтой/

 

 

 

                        Гомдол гаргасан: ……………………….. /Д.Баяраа/

                                                                   /гарын үсэг/

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn