ШҮҮХ ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Наранболдтой шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр уулзалт зохион байгуулав.

Уулзалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан нар оролцож шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, шүүх шүүгчийн аюулгүй байдалд халдах эрсдэлийг шүүхийн байр болон гадна орчинд бий болохоос урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг “Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д нийцүүлэн хэрэгжүүлэх, шүүхийн харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэх албан хаагчийн шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх ажлын зохион байгуулах чиглэлээр ярилцлаа. 

 

                              

                           НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn