ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ЭРГЭЦҮҮЛЭХ НЬ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар сургалт зохион байгуулна гэж тусгагдсан.

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчдад “Жендерийн эрх тэгш байдлыг эргэцүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ын захирал Х.Баасанжаргал явууллаа.

Уг сургалт нь жендерийн ялгаатай үнэлэмж, хүйсийн тэгш байдал, хүний эрхийн зөрчлийг таних болон хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэх талаар хүний эрхийг дээдлэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.


НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn