-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчдад “Дижитал шилжилтийн эрх зүйн орчин ба кибер аюулгүй байдал” сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж сургалт явууллаа.
Сургалтаар дэлхий даяар цахим хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн үйл явцыг шат дараатай хэрэгжүүлж байгаа энэ цаг үед шүүх эрх мэдлийн байгууллагууд цахим шилжилтээс хоцрохгүй байх нь нэн чухал хэмээн онцолж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn