“ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдад “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох” сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Урантөгс газар хөтлөлт, цасан болон шороон шуурга, үер, галын аюулын үед авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

 

 

 


Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn