-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “цаасны хэрэглээг багасгаж, шүүхийн зарим ажиллагааг цахимжуулах” журмыг баталсан бөгөөд уг журмыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх юм.
Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд цаасны хэрэглээг багасгаж, шүүхийн зарим ажиллагааг цахимжуулах журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид хамрагдав.
Сургалтыг Улсын Дээд Шүүхийн Кибер аюулгүй байдал хариуцсан ахлах инженер Б.Энхтөр “Шүүхийн байгууллагад ашиглагдаж буй мэдээллийн технологийн өнөөгийн байдал, чиг хандлага, туршлага” сэдвээр, ШЕЗ-ийн мэдээлэл технологийн газрын дарга Э.Амарсанаа “Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах ажлын талаар” Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Оюу-Энх “Word” программын хэрэглээ болон цахим файл хадгалалт, мэдээллийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл өглөө.
Уг журмын хэрэгжилт хангагдсанаар тус шүүхийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа цаасны хэрэглээг багасаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын ачаалал буурах ач холбогдолтой юм.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn