-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шийдвэрийн дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2023/ЗШ/3871
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.12.14 шийдвэр тойм: №21
24 насны эр архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг хэл амаар доромжилж, куртикнээс татаж унагаагаад хоолойноос нь боож 2 гараас чанга барьж буйдан руу түлхэж унагаан, хана руу шахаж зодсон, мөн хоолойг нь боох явцдаа монетон гинжийг нь тасалж куртикнээс зулгаан, зүүн талын суга хэсгийг нь урж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогдож, шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4.4 дэх хэсэгт зааснаар түүнд 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрч “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад “шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байна”, мөн зүйлийн 10.2 дахь заалтад “Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэврийг хүчингүй болгуулахаар бичсэн. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгосон байна.
Учир нь, анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн атлаа зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулахдаа дүгнэлтээсээ зөрүүтэйгээр зүйлчлэлийг өөрчлөн хуульд байхгүй зүйл, заалтаар буюу Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn