-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолтой, Хөгжлийн банкны хэрэг гэх тодотголтой хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан.
Тус хэрэг нь 534 хавтастай бөгөөд, хэргийн зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын 32, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын 4, нийт 36 гомдол, зургаан прокурор хамтран эсэргүүцэл бичигдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасан ба мөн 39.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг сунгаж болно гэж заасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn