-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсонтой нь холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг болон шүүгч нарын төлөөлөл 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан өндөр туршлагатай шүүгч юм.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn