-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шийдвэрийн дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2023/ДШМЗ/261
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэр тойм №8
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Шүүхээс зөрчилд холбогдогч А-г зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б-г “...зодсон, ...хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан”, Б-г эхнэр А-г “...зодсон, ...хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэж тэдгээрийг тус бүр 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчилд холбогдогч Б-гийн өмгөөлөгч В нь давж заалдах гомдолдоо: “...Үйлчлүүлэгчийг маань Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар бага насны хоёр охинтой нь хамт гэрт нь байлгаж, хариуцагч А-гаас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэсэн. Б нь охидоо асран хамгаалж, сургууль, цэцэрлэгт нь зөөх, хоол, ундыг нь хийж өгөх, угаах цэвэрлэх гээд өдөр тутмын бүхий л ажлыг хийж, ганц бие эцгийн амьдралаар амьдарч байгаа билээ. Иймд баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр сольж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр ба тус захирамжаар Б-г тодорхой хугацаанд ганц бие эцэг хэмээн үзэх үндэслэлтэй байна. Иймд Зөрчлийн тухай хуульд “Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан баривчлах шийтгэлийг оногдуулж болохгүй буюу ганц бие эцэгтэй адилтан үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэн, түүнд оногдуулсан баривчлах шийтгэлийг хөнгөрүүлэн торгох шийтгэл оногдуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn