СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байна” гэж заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах үүднээс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Ерөнхий боловсролын “Шинэ үе” сургуулийн сурагчид оролцож шүүхийн үйл ажиллагааны онцлог болоод шүүхийн орчин нөхцөлтэй танилцсан юм. 

Нээлттэй шүүх өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах шүүгчийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

  

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn