-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шийдвэрийн дугаар: 2024 оны 03 сарын 28-ны өдөр 2024/ДШМ/393
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэр тойм №10
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
2019 оны 3 дугаар сард 30 орчим насны эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь муудсаны улмаас нас барсан байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын эмч Д.Т-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мэдээгүйжүүлэгч эмч Б.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр хойшлуулж, шүүгдэгч нарын эмчлэх эрхийг тус тус 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гэм буруутайд тооцогдсон эмч Д.Т, цагаадсан этгээд болох эмнэлгийн захирал Д.Т нарын өмгөөлөгч Э.Ганбат, гэм буруутайд тооцогдсон мэдээгүйжүүлэлтийн эмч болох шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Б.Болортуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-н өмгөөлөгч Л.Баасанжав нарын гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүх эмнэлгийн захирал Д.Т-г цагаатгасныг харин мэс заслын эмч Д.Т, мэдээгүйжүүлэлтийн эмч Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-н өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой өөрчлөлт оруулан Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-н сэтгэл санаанд учирсан хохирлыг олгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.АриунхишигМонгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn