НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдийн хурлыг 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Хурлаар Монголын шүүхийн Ахмадын холбооны 2023 онд хэрэгжүүлсэн үйл  ажиллагааны тайланг Монголын шүүхийн ахмадын холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа, менежер Д.Дамдин-Од нар танилцуулав. 

Тайланд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан нар мэндчилгээ дэвшүүллээ.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаар олон жил үр бүтээлтэй, залуу үеэ үлгэрлэн ажилласан ахмадууддаа аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn