-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор томилогдлоо.
2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат нар тамга тэмдэг гардуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар томилогдсон Д.Болорт баяр хүргэн, албаны нэр хүндийг өндөрт өргөж, шударга, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn