-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Очирбатын Чулуунцэцэг /1975-2024/
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
О.Чулуунцэцэг нь 1975 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1994-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1998-2001 онд Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургуулийн бакалавр, 2005-2007 онд магистрын зэрэг тус тус хамгаалсан, хууль зүйн шинжлэх ухааны докторант.
Тэрээр 1997-2000 онд Баянгол дүүргийн шүүхэд туслах шүүгч, 2000-2002 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгч, 2002-2004 онд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, 2004-2005 онд Архангай аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
О.Чулуунцэцэг нь 2008 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг, 2016 онд Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2017 онд Монголын шүүгчдийн холбооны өргөмжлөл, 2021 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан юм.
О.Чулуунцэцэг нь Шүүхийн байгууллагад тасралтгүй 30 жил, шүүгчээр 22 жил ажиллахдаа шүүн таслах ажлын зэрэгцээ шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх, шүүхийг олон нийтэд нээлттэй байлгах, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд идэвх, зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байсан юм.
Түүний хийж бүтээсэн үйл хэрэг, аливаа асуудалд голч шударга байр сууринаас ханддаг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, хүнлэг зан чанар, элгэсэг, дотно дүр төрх, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn