-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шийдвэрийн дугаар: 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №13
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн, 2 хуулийн этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай 2023.12.22-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “хэргийг буруу тусгаарласан”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар :
- Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх талаар мэдэгдсэн албан баримт авагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг заалтыг бичиж мэдэгдсэн байх тул тухайн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
- Тухайн хэрэгт 2 ширхэг сиди ирүүлээгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааралгүй байх бөгөөд харин бусад үйл баримтын хүрээнд зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
- Уг хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд авагдсан байх тул тэдгээрээс аль дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх замаар шүүх үнэлнэ.
- Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруу буюу хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэрийг хэлэлцэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3, 4, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг урьдчилан тогтоох, гэм буруутай эсэх талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй тул нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус буюу хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж урьдчилан таамаглах байдлаар дүгнэх үндэслэлгүй.
Шүүх нь хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд шүүгчийн захирамжид заасан зарим асуудлыг шүүх хуралдааны явцад прокурорт даалгах болон бусад үндэслэл, журмын хүрээнд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.
Тойм бичсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn