НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР ШҮҮГЧ ЦЭРЭНЧИМЭДИЙН МӨНХТУЛГА ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдлоо.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүгчээр томилогдсон Ц.Мөнхтулгыг хүлээн авч баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Шүүгч Ц.Мөнхтулга нь шүүхийн байгууллагад тасралтгүй 21 жил, шүүгчээр 16 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай шүүгч юм. 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn