-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шийдвэрийн дугаар: 2024/ДШМ/1156
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.10.17 №17
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хянан хэлэлцээд,
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан /гэмт бүлэглэл байгуулах, гэмт бүлэглэлд элсүүлэх/ гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Л.А, 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /гэмт бүлэглэлд элсэх/ заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн нэр бүхий шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 03 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 06 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 04 жил, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 жил, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, мөн өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 22 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 жил, 1 сар, 22 хоногийн хорих ял болгон,
шүүгдэгч Б.Х-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 06 жил, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 07 жил, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялыг 16 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 6 сар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 07 жил, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялыг 15 жил, 02 сарын хорих ял болгон,
шүүгдэгч Б.У-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 06 жил, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жил 6 сар, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 02 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялыг 7 жил, 08 сарын хорих ял болгон,
шүүгдэгч Н.Б-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон,
шүүгдэгч А.Б-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 03 жилийн хугацаагаар хорих ял болгон,
шүүгдэгч Ж.Т-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял болгон ,
шүүгдэгч Э.С-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял болгон,
шүүгдэгч Ц.Т-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял болгон,
шүүгдэгч Н.Б-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 3 жил хугацаагаар хорих ял болгон,
шүүгдэгч П.Э-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 03 жил 5 сарын хугацаагаар тус тус хорих ялаар, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял болгон,
шүүгдэгч С.Б-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хугацаагаар хорих ял болгон
шүүгдэгч Н.А-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жил, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 05 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял болгон тус тус өөрчилж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Э.Б, Д.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн уг хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн болно.
Тойм бичсэн шүүгч Б.БАТЗОРИГ
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn