ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛ “АЛТАНГАДАС ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА

       Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баасанжавын Зориг Монгол Улсын төрийн шагнал “Алтангадас одон”-гоор шагнагдлаа.

       Ерөнхий шүүгч Б.Зориг нь хуулийн байгууллагад 24 жил шүүгчээр 19 жил ажиллахдаа шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, мэдээллээр хангах, хууль тогтоомжийг сурталчлах, шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр олон бүтээлч ажил хийж, шүүхийн шинэчлэлийг тууштай дэмжин идэвх, зүтгэлтэй ажилласан шүүгч юм.

      Монгол Улсын төрийн шагналаар шагнагдсан Ерөнхий шүүгч Б.Зоригт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn