Д.Бауыржан, А.Гылымхан, Д.Ербол, С.Хонаев, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, К.Бекжан, Ө.Хуралай, К.Болат, С.Арман, Д.Есболат, Т.Аршагүл нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Шийдвэрийн дугаар: 2025 оны 01 сарын 29-ний өдрийн №157
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй
2025.01.29 шийдвэр-тойм: №01

     Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

       Нийслэлийн Прокурорын газраас Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох шүүгдэгч А.Камелият, А.Серикболат, С.Хонаев, К.Болат, Д.Ербол, К.Бекжан, Ө.Хуралай, С.Арман, О.Нурлан, К.Хуаныш, Д.Есболат нарыг болон шүүгдэгч Д.Бауыржаныг Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, шүүгдэгч А.Гылымханыг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар, шүүгдэгч Т.Аршагүлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнаар тус тус ажиллаж байхдаа бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

     Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Есболат, Д.Ербол, Т.Аршагүл, Ө.Хуралай нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, харин шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан, К.Болат, С.Арман нарыг бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелиат нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар  тус тус хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан, С.Арман нарыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч К.Болатыг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

    Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид  давж заалдах гомдол гаргасныг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


                            Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn