2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын нийт албан хаагчдад зориулсан “Анхны тусламж” сэдэвт сургалтыг тус шүүхийн эмч Ц.Мөнх-Эрдэнэ зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд осол, гэмтэл, гэнэтийн аюул зэрэг яаралтай нөхцөл байдал үүссэн үед анхны тусламжийг зөв, шуурхай үзүүлэх аргачлал, зүрх, уушгины сэхээн амьдруулалт (CPR), амьсгалын замын бөглөрөл, цус алдалтыг тогтоох, ухаан алдалтын үед авах арга хэмжээ зэрэг онолын мэдлэг олгож, практик дадлага хийлээ.


Энэхүү сургалт нь албан хаагчдын анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, яаралтай нөхцөл байдалд зөв арга хэмжээ авч, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай чадамжийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn