Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн тойм мэдээлэл

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Нийслэлийн  прокурорын газраас Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг, Г.Алтан, Э.Сүрэн, Г.Амарбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1   дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боргочууд овогт Готовын Алтанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дугаар шүүхийн тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож,  Г.Алтанд холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn