-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.01.02 ПҮРЭВ ГАРАГ 1 ДҮГЭЭР ТАНХИМ --
Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн тойм мэдээлэл
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаартай шийтгэх тогтоолтой, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Г.Элдэв-Очирын өмгөөлөгч Д.Цагаандарийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тэгванданд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төмөрбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай магадлалаар: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Аззаяад холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, Н.Баярсайхан, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn